
Хэрэглэх заавар
Девази (Devazy)
Азитромицины ууж хэрэглэхэд зориулсан хөвмөл USP
Найрлага:
Найруулсан 5мл хөвмөл бүр:
200мг азитромицины суурьтай тэнцэх Азитромицин (дигидрат) USP
Туслах бодис хэрэгцээний хэрээр агуулна.
Өнгө: Тартразин
Хэрэглэх заалт:
Ууж хэрэглэх хөвмөл бэлтгэхэд зориулсан азитромицины нунтгийг азитромицинд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн дараах халдварын эмчилгээнд хэрэглэнэ:
- Бактерийн гаралтай дайвар хөндийн цочмог үрэвсэл (найдвартай оношлогдсон)
- Бактерийн гаралтай дунд чихний цочмог үрэвсэл (найдвартай оношлогдсон)
- Залгиурын үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл
- Гуурсан хоолойн архаг үрэвслийн цочмог сэдрэл (найдвартай оношлогдсон)
- Хөнгөн болон дунд зэргийн явцтай эмнэлгийн бус уушгины үрэвсэл
- Арьс ба зөөлөн эдийн халдвар
Хэрэглэх арга ба тун
Насанд хүрэгсэд:
Chlamydia trachomatis-р үүсгэгдсэн хүндрэлгүй уретрит ба цервицитийн үед 1000мг тунгаар 1 удаа ууж хэрэглэнэ.
Бусад бүх хэрэглэх заалтын үед хэрэглэх тун нь 1500мг байх бөгөөд хоногт 500мг тунгаар 3 өдрийн турш хэрэглэнэ.
Хүүхэд ба өсвөр насныхан (18 хүртлэл насны):
1 настай болон 1-с дээш насны хүүхдэд хэрэглэх нийт тун нь 30мг/кг бөгөөд 10мг/кг тунгаар хоногт 1 удаа 3 өдөр хэрэглэнэ. Эсвэл эхний өдөр 10мг/кг тунгаар 1 удаа хэрэглэх ба дараагийн 4 өдөр 5мг/кг тунгаар хоногт 1 удаа нийт 5 өдөр хэрэглэнэ. 1-с доош насны хүүхдэд хэрэглэсэн мэдээлэл бага байдаг.
Өндөр настангууд
Өндөр настай өвчтөнүүдэд насанд хүрэгсдэд хэрэглэдэг тунгаар хэрэглэнэ.
Анхааруулга ба болгоомжлол
- Хэрэв харшлын урвал илэрвэл бэлдмэлийг хэрэглэхээ зогсоох бөгөөд зохих эмчилгээг хийнэ. Шинж тэмдгийн эмчилгээг зогсоох үед харшлын шинж дахин илэрч болохыг эмч мэдэх хэрэгтэй.
- Харга мөөгний уламжлалын бэлдмэл хэрэглэж байгаа өвчтөнд зарим макролидын бүлгийн антибиотикыг хамт хэрэглэх үед эрготизм илэрч болно. Харга мөөгний бэлдмэл болон азитромицины хооронд илэрч болох харилцан үйлчлэлийн талаар мэдээлэл байдаггүй. Гэвч онолын хувьд эрготизм үүсэж болзошгүй тул харга мөөгний уламжлалын бэлдмэл болон азитромициныг хамт хэрэглэж болохгүй.
- Шарлалттай холбоотой сульдах, шээс бараан гарах, цус алдамтгай болох, элэгний энцефалопати зэрэг элэгний үйл ажиллагааны өөрчлөлтийн шинж илэрсэн тохиолдолд элэгний үйл ажиллагааны шинжилгээг яаралтай хийх хэрэгтэй. Хэрэв элэгний үйл ажиллагаа өөрчлөгдсөн байвал азитромициныг хэрэглэхээ зогсоох хэрэгтэй.
Гаж нөлөө
Хоол боловсруулах замын эмгэг: суулгах, бөөлжих, хэвлийн өвдөлт, дотор муухайрах, өтгөн хатах, гэдэс дүүрэх, хоол боловсруулах үйл ажиллагааны хямрал
Мэдрэлийн системийн эмгэг: толгой эргэх, толгой өвдөх, толгой эргэх, нойрмоглох
Судасны эмгэг: халуун оргиж улайх
Харшил: тууралт, загатнаа, гэрэлд мэдрэгших, судасны хаван
Эмийн харилцан үйлчлэл
Ходоодны хүчиллэг саармагжуулах бэлдмэл
Ходоодны хүчиллэгийг саармагжуулагч бэлдмэлийг азитромицинтэй хамт хэрэглэсэн фармакокинетикийн судалгаагаар ерөнхийөө биохүрэхүйд нөлөө үзүүлээгүй боловч цусан дахь дээд концентраци нь ойролцоогоор 25%-р багассан байна. Азитромицин болон ходоодны хүчиллэгийг саармагжуулагч бэлдмэл хамт хэрэглэж байгаа өвчтөнд эм зэрэг хэрэглэхгүй.
Цетиризин
Эрүүл сайн дурынханд азитромициныг 20мг цетризинтэй хамт 5 өдөр хэрэглэхэд тэнцвэрт байдлын үед фармакокинетикийн харилцан үйлчлэл болон QT интервалийн илэрхий өөрчлөлт илрээгүй.
Карбамазепин
Эрүүл сайн дурынханд явуулсан фармакокинетикийн харилцан үйлчлэлийн судалгаагаар азитромицин хамт хэрэглэж байгаа өвчтөнд карбамазепин эсвэл түүний идэвхтэй метаболитын цусны сийвэн дэх түвшинд илэрхий нөлөө ажиглагдаагүй байна.
Цээрлэлт
Азитромицин, эритромицин, макролидын бүлгийн ямар нэгэн антибиотик эсвэл кетолидийн бүлгийн антибиотик эсвэл бэлдмэлийн найрлага дахь ямар нэгэн туслах бодист хэт мэдрэг хүмүүст уг бэлдмэлийг хэрэглэхгүй.
Жирэмсэн ба хөхүүл үе
Жирэмсэн үе
Азитромициныг жирэмсэн үед зөвхөн эмчилгээний ашигтай үйлдэл нь илэрч болох эрсдлээс нь илүү шаардлагатай байгаа үед хэрэглэж болно.
Хөхүүл үе
Азитромицин нь хүний хөхний сүүтэй ялгардаг талаар мэдээлэгдсэн боловч хөхний сүүнд нь азитромицин ялгарсан фармакокинетикийн шинж бүхий хөхүүл эмэгтэнйчүүд оролцсон шаардлага хангасан болон сайн хяналттай эмнэл зүйн судалгаа байдаггүй.
Хадгалалт
30°С-аас доош хэмийн хуурай газар, гэрлээс хамгаалж хадгална.
Хүүхэд үзэж хүрэхээргүй газар хадгална.
Хэрэглэхийн өмнө сайтар сэгсэрнэ.
Савлалт
30мл HDPE флаконтой гаргаж савлагаан доторх эм хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагт савлана.





































































































































































































































































































