
Хэрэглэх заавар
АЗИТРОМИЦИН 250мг шахмал, Azithromycin 250mg tablet
Эмийн хэлбэр, найрлага:
Азитромицин 250 шахмал: Шахмал бүрд 250мг Азитромицинтай тэнцэхүйц Азитромицин дигидрат USP 262.015мг агуулагдана.
Үйлдэл:
Азитромицин нь азалидын уламжлалд хамаарах макролидын бүлгийн антибиотик болно. Тэрээр түүнд мэдрэг нянгийн рибосомын 50S субедиництэй холбогдох механизмаар нянгийн уургийн нийлэгжилтийг саатуулах үйлдэл үзүүлдэг. Азитромицин нь "in vitro" болон халдварын клиникт дараах олонх нянгийн эсрэг нөлөөлдөг болох нь тодорхойлогдсон. Үүнд:
- Грамм эерэг нянгууд: Staphylococcus aureus, Streptococcus agalactiae, Streptococcus pneumoniae, Streptococcus pyogenes.
- Грамм сөрөг нянгууд: Haemophilus ducreyi, Haemophilus influenzae, Moraxella catarrhalis, Neisseria gonorrhoeae, Escherichia coli.
- Бусад нян: Chlamydia pneumoniae, Chlamydia trachomatis, Mycoplasma pneumoniae, bacteroides fragilis, Legionella pneumophila, Toxoplasma gondii.
Хэрэглэх заалт:
Азитромициныг түүнд мэдрэг нянгаар үүсгэгдсэн дараах халдваруудын үед хэрэглэнэ. Үүнд:
- Синусит, фарингит, тонзиллит зэрэг амьсгалын дээд замын халдварууд,
- Бронхит, уушигний архаг бөглөрөлт өвчин нянгаар цочмог хүндэрсэн, уушигны хатгалгаа зэрэг амьсгалын доод замын халдварууд,
- Дунд чихний үрэвсэл,
- Целлюлит, пиодерми, түүхий, шархны халдвар зэрэг арьс, зөөлөн эдийн
- халдварууд,
- Бэлгийн замбн халдварууд, тухайлбал, гонококкын бус шээсний сүвний
- үрэвсэл, Chlamydia trachomatis-ът шалтгаант цервицит, Haemophilus ducreyi-шн шалтгаант эрэгтэй хүний бэлгийн шархлаа(шанкроид),
- Олон антибиотикт дасалт нянгийн гаралтай хөнгөн ба дунд зэргийн жижиг (typhoid)
- А-цус задралт (viridans group) стрептококкийн шалтгаант эндокардитаас урьдчилан сэргийлэхэд,
- Шүдний халдварууд, bartonella халдварууд, toxoplasmosis, babesiosis зэрэг бусад халдварын эмчилгээнд тус тус хэрэглэнэ.
Тун ба хэрэглэх арга:
Азитромицин шахмалыг хоолтой хамт болон хоолтой хамааралгүйгээр хэрэглэж болно.
- Амьсгалын замын халдварууд, дунд чих болон арьс, зөөлөн эдийн халдваруудын үед: 500мг тунгаар өдөрт 1 удаа 3 хоног хэрэглэх буюу эсвэл 500мг тунгаар өдөрт 1 удаа хэрэглээд цаашид 250мг тунгаар өдөрт 1 удаа 4 хоног дараалан хэрэглэнэ.
- Бэлгийн шархлаа зэрэг бэлгийн замын халдварууд, гонококкын бус шээсний сүвний үрэвсэл, Chlamydia trachomatis-ын шалтгаант цервицитийн үед: 1.0гр (1000мг) тунгаар зөвхөн нэг удаа ууна.
- Neisseria gonorrhoeae-шн шалтгаант уретрит болон цервицитийн эмчилгээнд: 2.0гр (2000мг) тунгаар хэрэглэнэ.
- Тифоидын үед: 500мг тунгаар өдөрт 1 удаа 7 хоног хэрэглэнэ.
Гаж нөлөө:
Азитромицин нь зохимж сайтай бөгөөд гаж нөлөө багатай бэлдмэл болно. Дотор муухайрах, бөөлжих, гэдэс эвгүйцэх (гэдэс өвдөн базлах г.м.), гэдэс дүүлэх, суулгах, толгой өвдөх, толгой эргэх болон арьсанд тууралт гарах зэрэг гаж нөлөө илэрч болох бөгөөд тэдгээр нь эмчилгээг зогсооход арилдаг. Зарим тохиолдолд элэгний трансаминаза эргэх шиж чанартайгаар өндөрсөж байсан нь илэрсэн. Эмнэл зүйн судалгааны үед нейтрофиль түр зуур цөөрч байсан боловч энэ нь азитромицинтай хамааралтай болох нь тогтоогдоогүй болно.
Цээрлэлт:
Азитромицин болон макролидын бусад антибиотикт хэт мэдргэшсэн өвчтөнд хэрэглэхгүй. Азитромициныг харга мөөгний уламжлалуудтай хавсруулан хэрэглэхгүй. Элэгний эмгэгтэй өвчтөнд азитромицинийг мөн хэрэглэхгүй.
Болгоомжлол:
Бусад антибиотикуудын нэгэн адилаар мөөгөнцөртөх зэрэг мэдрэг бус нянгаар үүсгэгдэх суперинфекцийн шинж илэрч байгаа эсэхийг хянаж байх ёстой. Бөөрний хүнд хэлбэрийн дутмагшилтай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.
Жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэх:
- Жирэмсэн үед: US FDA ангиллаар жирэмсний категори "В" буюу өөрөөр хэлвэл амьтанд хийгдсэн судалгаагаар азитромицин урагт сөрөг нөлөө үзүүлээгүй байна. Амьтны нөхөн үржихүйн судалгаа нь хүний хариу урвалыг бүрэн төлөөлж чадахгүй тул азитромициныг жирэмсэн үед зөвхөн зайлшгүй шаардлагатай үед л хэрэглэнэ.
- Хөхүүл үед: Азитромицин хүний хөхний сүүгээр ялгардаг эсэх нь тодорхойгүй. Олонхи эм хүний хөхний сүүгээр ялгардаг тул азитромициныг хөхүүл эхэд маш болгоомжтой хэрэглэх шаардлагатай.
Эмийн харилцан нөлөөлөл:
Магни болон хөнгөн цагаан агуулсан хүчил саармагжуулагчидтай хамт хэрэглэвэл шимэгдэлт нь саатан сийвэнгийн түвшин багасна. Азитромициныг тэдгээр хүчил саармагжуулагчидаас доод тал нь 1 цагийн өмнө буюу эсвэл 2 цагийн дараа хэрэглэх ёстой. Харга мөөгний алкалоид хэрэглэж буй өвчтөнд азитромициныг хавсруулан хэрэглэхээс зайлсхийх ёстой. Учир нь азитромицины Р-450 системд нөлөөлөх үйлдлийн улмаас эрготизм үүсэх боломжтой болно. Гэхдээ харилцан нөлөөллийн энэхүү тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байна. Макролидүүд дигоксин болон циклосорины сийвэнгийн концентрацийг ихэсгэдэг. Тиймээс, тэдгээрийг хамт хэрэглэж байгаа бол дигоксин болон циклосорины сийвэнгийн түвшинг хянаж байх ёстой. Азитромицин нь варфарин, теофиллин, карбамазепин, метилпреднизолон болон циметидинтэй фармакокинетикийн сөрөг харилцан нөлөөлөлгүй болно.
Тун хэтрэлт:
Азитромицины тун хэтрэлтийн талаар мэдээлэлгүй байна. Макролидын бүлгийн антибиотикийн тун хэтрэлтийн голлох илрэлүүд нь сонсгол буурах, хүнд хэлбэрээр дотор муухайрах, бөөлжих ба суулгах шинжүүд болно. Хэрэв тун хэтрэлт тохиолдвол ходоод угаан щрөнхий дэмжих арга хэмжээ авах нь зүйтэй болно.
Савлалт:
Азитромицин 250 шахмал: Хавтгайдаа 3 шахмал, хайрцагтаа 2 блистертэй савлагдана.
Үйлдвэрлэгч:
Incept a Pharmaceuticals Ltd.
Dhaka, Bangladesh. ©Registered Trademark.





































































































































































































































































































