Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Тетрациклин нүдний тосон түрхлэг
Худалдааны нэр
Англи
Тетрациклин
Үйлдвэрлэгч
Jiangxi Xier Kangtai Pharmaceutical Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНХАУ
Тун хэмжээ
1%-3г
Эмийн хэлбэр
нүдний тосон түрхлэг
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Тетрациклины нүдний тосон түрхлэг

1%, 3г

 

НАЙРЛАГА:

1 грам бүрт 10мг Тетрациклины гидрохлорид агуулагдана.

 

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

  • Бактерийн гаралтай нүдний салст бүрхэвчийн үрэвслийн эмчилгээнд
  • Трахомын халдварын эмчилгээнд
  • Нярайд нүдний салст бүрхэвчийн үрэвсэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорлигоор тус тус хэрэглэнэ.

 

ХОРИГЛОХ ЗААЛТ:

  • Тетрациклинд хэт мэдрэгшилтэй өвчтөнд хэрэглэхийг хориглоно.
  • Харшлын урвал үүсч болзошгүй; ноцтой хариу урвал илэрвэл эмчилгээг зогсооно.

 

АНХААРУУЛГА БА БОЛГООМЖЛОЛ

АНХААРУУЛГА:

Харшлууд

Энэхүү бүлгийн болон бусад эмийн бэлдмэлүүдэд ердын бус ямар нэгэн харшлын урвал хэзээ нэгэн цагт илэрч байсан бол эмчдээ мэдэгдэнэ. Мөн хүнсний будаг, нөөшлөгч бодис эсвэл амьтан зэрэг бусад төрлийн харшилтай үед эрүүл мэндийн мэргэжилтэнд мэдэгдэх хэрэгтэй. Жоргүй олгодог бэлдмэлийн хувьд савлагаан дээрх найрлагыг анхааралтай унших хэрэгтэй.

Хүүхдэд

Хэдийгээр нүдний тетрациклины хэрэглээг хүүхэд болон бусад насны бүлгүүдтэй харьцуулсан талаар өвөрмөц мэдээлэл байхгүй. Гэхдээ хүүхдэд насанд хүрэгчдийнхээс өөр ялгагдах шалтгаан байхгүй.

Өндөр настанд

Олон төрлийн эмийн бэлдмэлийг өндөр настанд тусгайлан судлаагүй байдаг. Тиймээс насанд хүрэгсэдтэй яг ижил үйлдэл үзүүлдэг эсэх эсвэл өндөр настанд өөр гаж нөлөө үзүүлдэг эсэх нь тодорхойгүй. Тетрациклины хэрэглээг өндөр настан болон бусад насны бүлэгтэй харьцуулсан талаар тодорхой мэдээлэл байхгүй.

Жирэмсэн үед

Нүдний тетрациклины бэлдмэл нь хүнд төрөлхийн гажиг эсвэл бусад төрлийн гажуудал үүсгэдэг талаар мэдээлэгдээгүй.

Хөхүүл үед

Нүдний тетрациклины бэлдмэл нь хөхүүл нярайд ямар нэгэн гажуудал үүсгэдэг талаар мэдээлэгдээгүй.

 

 

 

БОЛГООМЖЛОЛ:

Энэхүү эмийн бэлдмэлийг түрхсний дараа ихэвчлэн хэдэн минут хараа бүрэлзүүлэх нөлөөтэй. Хэрэв хэд хоногийн дотор шинж тэмдэг арилахгүй эсвэл улам хүндэрвэл эмчид хандах шаардлагатай.

 

ГАЖ НӨЛӨӨ:

Бусад бүх эмийн бэлдмэлийн адилаар тетрациклиныг хэрэглэснээр зарим гаж нөлөө илэрч болзошгүй. Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө үргэлж эмч эсвэл эрүүл мэндийн мэргэжилтнээс эмчилгээний талаар зөвлөгөө авах хэрэгтэй.

Түгээмэл гаж нөлөөнд дотор муухайрах, суулгах, хоолны дуршил буурах, амны хөндийн шархлаа, хэл үсэрхэг болох, хоолой өвдөх, толгой эргэх, толгой өвдөх эсвэл шулуун гэдэсний эмгэгшлүүд зэрэг тохиолдож болзошгүй боловч зөвхөн эдгээр шинжээр хязгаарлагдахгүй юм. Дараах тохиолдолд эмнэлгийн тусламж авах хэрэгтэй: дотор муухайрах, бөөлжих, суулгах, хоолны дуршил буурах, амны хөндийн шархлаа, хэл үсэрхэг болох, хоолой өвдөх, толгой эргэх, толгой өвдөх ба шулуун гэдэсний эмгэгшил зэрэг илэрч болзошгүй.

 

ТУН БА ХЭРЭГЛЭХ АРГА:

  • Түрхэхийн өмнө үргэлж буцалгаж хөргөсөн усаар нүдээ угаана. Дөнгөж төрсөн нярайд 0.9% ариутгасан натрийн хлорид хэрэглэнэ.
  • Тетрациклины 1%-ийг 2 нүдний салст бүрхэвчийн ховилд түрхэнэ:
    • Коньюктивит: 7 хоногийн турш өдөрт 2 удаа түрхэж хэрэглэнэ.
    • Трахома: 6 долоо хоногийн турш өдөрт 2 удаа түрхэж хэрэглэнэ.
    • Нярайн нүдний салст бүрхэвчийн үрэвсэлээс урьдчилан сэргийлэх: төрсний дараа нэн даруй нэг удаагийн түрхлэгээр ганц удаа.

 

ТУН ХЭТРЭЛТ:

ГАЖ УРВАЛУУД хэсгийг харна уу. Шинж тэмдгийн болон дэмжих эмчилгээ хийнэ.

 

САВЛАлт: 3г/тюбе, хайрцагандаа 1 тюбе

Гэрэл болон чийгшилтээс хамгаалсан нөхцөлд 25°C-аас доош хэмд хадгална.

Бүх эмийн бэлдмэлийг хүүхэд хүрэхээргүй газар хадгална.

 

ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА: Үйлвэрлэсэн өдрөөс хойш 3 жил.

 

ҮЙЛДВЭРЛЭГЧ: Jiangxi Xier Kangtai Pharmaceutical Co.,Ltd.