Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Этол форт
Худалдааны нэр
Англи
Этодолак
Үйлдвэрлэгч
Nobel Ilac Sanayii Ve Ticaret A.S Turkey
Гарал үүслийн улс
БНТУ
Тун хэмжээ
400мг
Эмийн хэлбэр
Хальсан бүрхүүлтэй шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

ЭМЧЛҮҮЛЭГЧИДЭД ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЭЛ

ЭТОЛ ФОРТ

Хальсан бүрхүүлтэй шахмал

Этодолак

Энэ эмийг хэрэглэхийн өмнө бүх зааврыг анхааралтай уншина уу, учир нь танд шаардлагатай чухал мэдээлэл агуулдаг.

  • Зааврыг хадгал. Танд дахин унших шаардлага гарч болно.
  • Хэрэв та илүү мэдээлэл авахыг хүсвэл эмч, эм зүйчээс лавлана уу.
  • Энэ эмийг зөвхөн танд зориулж жор бичсэн. Бусдад дамжуулахыг хориглоно. Хэдийгээр тантай ижил шинж тэмдэг илэрсэн ч бусдал хор учруулж болзошгүй.
  • Хэрэв аль нэг гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчид мэдэгдэнэ үү. Үүнд энэ зааварт тусгаагүй гаж нөлөө багтана. 4-р хэсгийг үзнэ үү.
 

 

Зааврын агуулга:

  1. ЭТОЛ Форт Хальсан бүрхүүлтэй шахмал гэж юу болох юунд хэрэглэдэг вэ
  2. ЭТОЛ Форт Хальсан бүрхүүлтэй шахмалыг хэрэглэхийн өмнө мэдвэл зохих зүйлс
  3. ЭТОЛ Форт Хальсан бүрхүүлтэй шахмалыг хэрхэн хэрэглэх
  4. Илэрч болох гаж нөлөө
  5. ЭТОЛ Форт Хальсан бүрхүүлтэй шахмалыг хадгалах нөхцөл
  6. Савлалт, бусад мэдээлэл

 

    1. ЭТОЛ Форт Хальсан бүрхүүлтэй шахмал гэж юу болох юунд хэрэглэдэг вэ

Эмийн эмчилгээний бүлэг: Үрэвслийн эсрэг, хэрлэгийн эсрэг бүтээгдэхүүн (СБҮЭБ)

ATХ код: M01AB08

 

Эмчилгээнд хэрэглэх заалт

Энэ эмийг богино хугацаанд дараах эмчилгээнд хэрэглэнэ:

  • Тендинит (шөрмөсний үрэвсэл), бурситын өвдөлт, сэдрэлийн эмчилгээнд
  • Остеоартритын өвдөлтөд сэдрэл
  • Нурууны өвдөлт

ГЭХДЭЭ ТАНЫ ЭМЧ БУСАД ТОХИОЛДОЛД ХЭРЭГЛЭЖ БОЛНО.

    1. ЭТОЛ Форт Хальсан бүрхүүлтэй шахмалыг хэрэглэхийн өмнө мэдвэл зохих зүйлс

ЭТОЛ Форт Хальсан бүрхүүлтэй шахмалыг хэрэглэхгүй:

  • идэвхтэй бодис этодолак эсвэл энэ эмийн бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд харшилтай бол (6-р хэсэгт жагсаасан)
  • энэ эм, бусад стероид бус үрэвслийн эсрэг эм, ацетилсалицилын хүчилтэй холбоотой харшил, багтраа өвчний өгүүлэмжтэй бол
  • жирэмсэн, жирэмсэний 6 дах сартай жирэмсэн (сарын тэмдэг ирэхгүй болсоор 24 долоо хоногоос дээш хугацаа өнгөрсөн)
  • Өмнө нь стероид бус үрэвслийн эсрэг эм хэрэглээтэй холбоотой ходоод гэдэсний цус алдалт, гэдэсний шархлаатай байх
  • Ходоод, дээрх гэдэсний шархлааны өгүүлэмжтэй болон дахилтат эмгэгтэй бол
  • ходоод гэдэсний/тархины судас болон бусад цус алдалт эсвэл бусад цусархаг эмгэгтэй
  • элэгний ноцтой эмгэгтэй
  • бөөрний ноцтой эмгэгтэй
  • зүрхний ноцтой эмгэгтэй
  • 15 хүртэлх насны хүүхэд

 

Анхааруулга, урьдчилан сэргийлэлт

ЭТОЛ Форт Хальсан бүрхүүлтэй шахмалыг хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчтэй зөвлөлд.

Дараах нөхцөлд ЭТОЛ Форт хальсан бүрээстэй шахмалын хэрэглээнд онцгой анхаарах хэрэгтэй.

 

Онцгой анхаарах

ЭТОЛ Форт Хальсан бүрхүүлтэй шахмал эм нь зүрхний шигдээс (миокардийн шигдээс) эсвэл цус харвах эрсдлийг нэмэгдүүлдэг. Өндөр тунгаар удаан хугацааны эмчилгээнд аливаа эрсдэл өндөр байдаг.

Иймд зөвлөсөн тун, хугацааг хэтрүүлж болохгүй.

Хэрэв та зүрхний асуудалтай, өмнө нь цус харвалттай эсвэл эдгээр өвчний эрсдэлтэй гэж бол (та цусны даралт ихсэлтэй, чихрийн шижин, холестерин ихтэй эсвэл тамхи татдаг бол) эмч, эм зүйчтэйгээ эмчилгээнийхээ талаар ярилцах хэрэгтэй.

ЭНЭ ЭМИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЗӨВХӨН ЭМНЭЛЭГИЙН ХЯНАЛТАД ХЭРЭГЛЭНЭ.

ЭМЧИЛГЭЭНИЙ ӨМНӨ

ДАРААХ НӨХЦӨЛД ТА ЭМЧИД МЭДЭГДЭНЭ ҮҮ

  • Архаг ринит, архаг синусит, хамрын полиптой холбоотой багтраа өвчний түүх. Энэ эм нь аспирин (ацетилсалицилын хүчил) эсвэл стероид бус үрэвслийн эсрэг эмэнд харшилтай хүмүүст багтраа өвчнийг үүсгэж болзошгүй ("ЭТОЛ Форт хальсан бүрхүүлтэй шахмалыг дараах нөхцөлд бүү хэрэглээрэй" хэсгийг үзнэ үү).
  • Цусны бүлэгнэлтийн эмгэг эсвэл антикоагулянт, антиплателет эмийг хамт хэрэглэж байгаа бол энэ эм нь ходоод гэдэсний замд ноцтой асуудал үүсгэж болзошгүй.
  • Хоол боловсруулах эрхтний өвчний түүх (өмнө нь ходоод, дээрх гэдэсний шархлаа, цавины ивэрхий, ходоод гэдэсний замын цус алдалт)
  • Зүрх, элэг, бөөрний эмгэг

 

Эмчилгээний явцад:

  • Ходоод гэдэснээс цус алдалт (амнаас цус гарах, баас цустай гарах, өтгөний өнгө өөрчлөгдөх) ЭМЧИЛГЭЭГ ЗОГСООЖ ЭМЧИД ДАРУЙ МЭДЭГДЭХ, ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ даруй дуудна уу.
  • Нүүр, хүзүү гэнэт хавдах, багтраа зэрэг энэ эмэнд харшилын  шинж тэмдэг илэрвэл ЭМЧИЛГЭЭГ ЗОГСООЖ ЭМЧИД ДАРУЙ МЭДЭГДЭХ, ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ даруй дуудаарай ("Илэрч болох гаж нөлөө" 4-р хэсгийг үзнэ үү).

Хэрэглээний урьдчилан сэргийлэлт

Хэрэв та эмэгтэй бол ЭТОЛ Форт Хальсан бүрхүүлтэй шахмал нь таны үр тогтоох чадварт нөлөөлж болзошгүй. Иймд хүүхэд төрүүлэхийг хүсч буй эмэгтэйчүүдэд хэрэглэхийг зөвлөдөггүй.

Энэ эмийг галактоз үл тэвчилтэй, Лапп лактазын дутагдал, глюкоз-галактозын мальабсорци хам шинжтэй (удмын ховор эмгэг) өвчтөнд хэрэглэхгүй.

ТА ИТГЭЛГҮЙ БАЙГАА БОЛ ЭМЧ, ЭМ ЗҮЙЧТЭЙ ЗӨВЛӨЛДӨХӨӨС БҮҮ ЭРГЭЛЗ.

 

 Хүүхдэд

ЭТОЛ Форт Хальсан бүрхүүлтэй шахмалыг бага насны хүүхдэд хэрэглэхгүй.

Бусад эмүүд ба ЭТОЛ Форт Хальсан бүрхүүлтэй шахмал

Хэрэв та өөр эм хэрэглэж байгаа, саяхан уусан эсвэл хэрэглэж магадгүй байгаа бол эмч, эм зүйчдээ хэлээрэй .

Хэрэв та ЭТОЛ Форт Хальсан бүрхүүлтэй шахмалыг хэрэглэхийн өмнө дараах эмүүдийг хэрэглэж байгаа эсвэл авч байгаа бол эмч, эм зүйчдээ мэдэгдэх ёстой.

  • Аспирин (ацетилсалицилын хүчил) ба бусад СБҮЭБ
  • Кортикостероидууд
  • Ууж хэрэглэх антикоагулянтууд болох варфарин, тарилгын гепарин, ялтасын бөөгнөрөлын эсрэг бодисууд эсвэл бусад тромболитик болох тиклопидин
  • Лити
  • Метотрексат
  • Ангиотензин хувиргагч фермент дарангуйлагчид, шээс хөөх эмүүд, бета-хориглогчид, ангиотензин II рецепторын антагонистууд
  • Сэтгэл гутралын эсрэг эмүүд (сонгомолоор серотонин эргэн идэвхжилтийг саатуулагчид)
  • Пеметрексет
  • Циклоспорин, такролимус

 

Хоол хүнс, ундны харилцан нөлөө

Тодорхойгүй.

Жирэмсэн, хөхүүл үе, нөхөн үржихүй

Хэрэв та жирэмсэн, хөхүүл бол жирэмсэн байх магадлалтай эсвэл хүүхэд төрүүлэхээр төлөвлөсөн бол эм уухаасаа өмнө эмч, эм зүйчээсээ зөвлөгөө аваарай.

Жирэмсэн

Жирэмсний 6 дахь сар эхлэхээс өмнө (сарын тэмдэг зогссоноос 24 дэх долоо хоног хүртэл) зулбалт, хөгжлийн гажиг үүсэх эрсдэлтэй тул эмч зөвлөөгүй нөхцөлд тодорхой шаардлагагүй бол энэ эмийг хэрэглэхгүй. Энэ тохиолдолд хамгийн бага тунгаар, богино хугацаанд хэрэглэх ёстой.

Жирэмсний 12 долоо хоногоос эхлэн ЭТОЛ Форт Хальсан бүрхүүлтэй шахмалыг хэд хоногийн турш уувал таны хүүхдийн бөөрөнд асуудал үүсч, улмаар ургийн усны шингэний хэмжээ багасна (олигогидрамниоз). Хүүхдийн зүрхний судас нарийссан (артериозын нарийсал) нь жирэмсний 20 долоо хоногтойд л ажиглагддаг. Хэдэн өдрийн турш эмчилгээ хийлгэх шаардлагатай бол эмч нэмэлт хяналтыг санал болгож болно.

6-р сарын эхэн үеэс эхлэн жирэмсний төгсгөл хүртэл (сарын тэмдэг зогссоноос 24 дэх долоо хоногоос дээш) энэ эм нь хориглох заалттай тул та энэ эмийг дараах тохиолдолд авч болохгүй. Ямар ч тохиолдолд, учир нь таны хүүхдэд үзүүлэх нөлөө нь зөвхөн нэг удаагийн тунд ч зүрх, уушиг, бөөрөнд ноцтой эсвэл бүр үхэлд хүргэх үр дагаварт хүргэж болзошгүй юм. Энэ нь танд болон таны хүүхдэд цус алдалтыг нэмэгдүүлж, хүлээгдэж байснаас хожуу эсвэл удаан төрөлт үүсэхэд хүргэдэг.

Хэрэв та жирэмсэн байхдаа энэ эмийг уусан бол эх барих эмэгтэйчүүдийн эмчдээ нэн даруй мэдэгдээрэй, ингэснээр танд шаардлагатай зохих хяналт тавих боломжтой болно.

Хөхүүл үе

Энэ эм нь хөхний сүүгээр ялгарна. Хөхүүл үед хэрэглэхийг зөвлөдөггүй.

Үр тогтоох чадвар

Энэ эм нь бүх стероид бус үрэвслийн эсрэг эмүүдийн адил эмэгтэйчүүдийн үр тогтоох чадварыг бууруулах ба эмчилгээг зогсооход жирэмслэхэд хүндрэлтэй болгодог. Хэрэв та жирэмслэхээр төлөвлөсөн эсвэл жирэмслэхэд хүндрэлтэй байгаа бол эмчдээ хэлээрэй.

Жолоо барих, механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө

Жолооч болон машин механизмтай ажилладаг хүмүүст энэ эмийн хэрэглээтэй холбоотой толгой өвдөх, бага зэрэг толгой эргэх, ядрах эрсдэлтэй тул болгоомжлох нь зүйтэй.

ЭТОЛ Форт Хальсан бүрхүүлтэй шахмал нь лактоз, натри агуулдаг.

Лактоз

Энэ эм нь 146.50 мг усгүй лактоз агуулдаг. Хэрэв танд зарим төрлийн сахар үл тэвчилтэй гэж эмч хэлсэн бол энэ эмийг хэрэглэхээсээ өмнө эмчид хандаарай.

Натри

Энэхүү хальсан бүрхүүлтэй шахмалд 1 ммоль (23 мг)-аас бага хэмжээний натри агуулдаг бөгөөд өөрөөр хэлбэл "натри агуулаагүй" юм.

  1. ЭТОЛ Форт хальсан бүрхүүлтэй шахмалыг хэрхэн хэрэглэх

Тун

Ууж хэрэглэнэ.

15-с дээш насны хүүхэд, өсвөр насныханд:

Шахмалыг хооллох үед нэг аяга усаар даруулж зажлахгүйгээр бүхэлд нь залгина.

Өглөө 1 шахмал, орой 1 шахмал, өөрөөр хэлбэл өдөрт 800 мг.

Хоногийн хамгийн дээд тун нь 1200 мг-аас хэтрэхгүй байх ёстой.

ЯМАР Ч ҮЕД ЭМЧИЙН ЗААВРЫГ ДАГАЖ МӨРДӨНӨ.

ХЭРЭГЛЭЭГ БАЙНГА ЭРГЭН ХЯНАХ ЁСТОЙ.

ЭТОЛ Форт Хальсан бүрхүүлтэй шахмалыг бага насны хүүхдэд хориглоно.

ЭТОЛ Форт Хальсан бүрхүүлтэй шахмалыг хэтрүүлэн хэрэглэсэн бол

ЭТОЛ Форт Хальсан бүрхүүлтэй шахмалын тунг хэтрүүлэн (тун хэтрүүлэлт) хэрэглэсэн бол эмчтэйгээ зөвлөх болон хордлогын хяналтын төвд хандана уу.

ЭТОЛ Форт Хальсан бүрхүүлтэй шахмалын хэрэглээг мартсан бол

Тодорхойгүй.

ЭТОЛ Форт Хальсан бүрхүүлтэй шахмалын хэрэглээг зогсоосон бол  

Тодорхойгүй.

  1. ИЛЭРЧ БОЛОХ ГАЖ НӨЛӨӨ

 

Бүх эмийн адил энэ эм нь гаж нөлөө үүсгэж болзошгүй ч хүн бүрт тохиолддоггүй.

ЭТОЛ Форт Хальсан бүрхүүлтэй шахмал эм нь зүрхний шигдээс (миокардийн шигдээс) эсвэл цус харвах эрсдлийг нэмэгдүүлдэг.

  • Харшлын урвал ажиглагдаж болно:
  • Арьс загатнах, тууралт гарах, чонон хөрвөс, архаг чонон хөрвөсийн хүндрэл зэрэг арьсны урвалууд
  • Амьсгалын замын асуудлууд: багтралын хөдлөл
  • Ерөнхий: Нүүр, хүзүү гэнэт хавдах, өөр өөр хэлбэрийн чонон хөрвөс

Эмчилгээг даруй зогсоон, эмчид мэдэгд:

  • Ховор тохиолдолд ходоод гэдэсний цус алдалт (цусаар бөөлжих, баас цустай гарах, өтгөн хар гарах) тохиолдож болно. Өндөр тунгаар хэрэглэхэд энэ шинж илүү их тохиолддог.

Эмчилгээг даруй зогсоон, эмчид мэдэгд:

  • Эмчилгээний явцад дараах гаж нөлөө илэрч болзошгүй:
  • Ходоод өвдөх, бөөлжих, дотор муухайрах, суулгах, өтгөн хатах, хэвлийгээр өвдөх зэрэг ходоод гэдэсний эмгэгүүд
  • Эмтэй холбоотой бусад гаж нөлөө: толгой эргэх, толгой өвдөх, нойрмоглох

Та эмчдээ заавал мэдэгд:

Цус, элэг, бөөрний шинжилгээнд үзүүлэх биологийн өөрчлөлтүүд ховор тохиолддог.

Хэрэв гаж нөлөөний аль нэг нь ноцтой эсвэл энэ зааварт тусгаагүй гаж нөлөөг анзаарсан бол эмч, эм зүйчдээ мэдэгдэнэ үү.

  1. ЭТОЛ Форт Хальсан бүрхүүлтэй шахмалыг хадгалах нөхцөл

 

Энэ эмийг хүүхдийн гар хүрэхгүй газарт хадгална.

ЭТОЛ Форт Хальсан бүрхүүлтэй шахмалыг 250С ихгүй хэмд хадгална.

ЭТОЛ Форт Хальсан бүрхүүлтэй шахмалыг хайрцагт заасан хугацаа "EXP" дууссаны дараа бүү хэрэглээрэй. Дуусах хугацаа нь тухайн сарын сүүлийн өдрийг илтгэнэ.

Бохир ус, ахуйн хог хаягдалд эм тариа бүү хая. Хэрэглэхээ больсон эмийг хэрхэн устгах талаар эм зүйчээсээ асуугаарай. Энэ нь байгаль орчныг хамгаалахад туслах болно.

  1. САВЛАЛТ, БУСАД МЭДЭЭЛЭЛ

 

ЭТОЛ Форт Хальсан бүрхүүлтэй шахмалын найрлага:

Идэвхтэй бодис Этодолак DC(98%)* 408.0мг

*Этодолак DC (98%) үйлчлэгч бодис нь 400 мг Этодолак -тай тэнцэнэ.

Бусад найрлага:

Усгүйжүүлсэн лактоз

Бичил талст целлюлоз РН200

Кроскармеллоз натри (Ac-di-sol)

Цахиур, коллоид ангидроз (Aerosil 200)

Магнийн стеарат

Повидон (ПВП К30, поливинилпирролидон)

Хальсан бүрхүүлд №43, Opadry II ягаан (85F240035) нь поливинил спиртийг агуулдаг.

гидролиз (E1203), титаны давхар исэл (E171), макрогол / PEG (E1521), тальк (E553b) ба төмрийн улаан исэл (E172).

ЭТОЛ Форт Хальсан бүрхүүлтэй шахмалын харагдах байдал, савлалт

Хальсан бүрхүүлтэй шахмал.

ЭТОЛ Форт Хальсан бүрхүүлтэй шахмал нь нь гонзгой, нэг талдаа ховилтой, нөгөө талд  "NOBEL" гэсэн дардастай, цайвар ягаан өнгөтэй, хальсан бүрхүүлтэй шахмал.

ЭТОЛ Форт Хальсан бүрхүүлтэй шахмалуудыг 14 ба 28 ширхэгээр ПВХ/хөнгөн цагаан блистерт савласан.

Олгох нөхцөл

Жороор олгоно

 

Маркетингийн зөвшөөрөл эзэмшигч ба үйлдвэрлэгч

Маркетингийн эрхийг эзэмшигч:


НОБЕЛ ИЛАЧ САНАЙИ Ве TИДЖАРЕТ A.Ш. 

Сарай Мах.Др Аднан Бююкдениз Кад. №: 14 (34768)

 Умрание / Стамбул / Турк улс

 Утас : +90 (216) 633 60 00

Факс: +90 (216) 633 60 01


Үйлдвэрлэгч:

НОБЕЛ ИЛАЧ САНАЙИ ВЕ ТИДЖАРЕТ А.Ш.

Санкаклар Мах.Эски Aксакоса Кад. No: 299 81100 / Дудзе / Tурк улс

 Утас : +90 (380) 526 30 60

Факс: +90 (380) 526 30 43


Энэхүү эмчлүүлэгчидэд зориулсан зааврыг хамгийн сүүлд 2023.09.25-нд шинэчилсэн