Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Панпирин Кю
Худалдааны нэр
Англи
Типепидин + Гвайфенезин + Дл-Метилэфедриний гидрохлорид + Хлорфенирамин малеат + Коффеин ангидрус + Ацетаминофен
Үйлдвэрлэгч
Dong-A Pharmaceutical Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНСУ
Тун хэмжээ
20мл
Эмийн хэлбэр
ууж хэрэглэх уусмал
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар
PANPYRIN® Q LIQUID
 
Панпирин® Кю
Дотуур ууж хэрэглэх шингэн эм
 
 Үйлчлэгч бодис:
20 мл-ээр савлагдсан 1 шилэн флаконд:

·         Усгүй кофеин (KP) 30 мг ·         Хлорфенирамин малеат (КП) 30 мг ·         DL-метилэфедрин гидрохлорид (КП) - 18 мг ·         Гуайфенезин (КП) 42мг ·         Типепидин цитрат (КП) 10мг  

Туслах бодис: Натрийн бензоат (КП) 12мг,

 Бусад туслах бодис: фруктоз, глицерин, нимбэгний эссэнц, сахарины натрийн гидрат, нимбэгний хүчил, сахарины натрийн гидрат, натрийн цитрат, динатрийн эдентат, этанол, цэвэршүүлсэн ус, амт өнгө оруулагч, повидон K-30, ферментжүүлсэн чихэрлэг бодис. 

 Гадна байдал: Бор шилэн бортгонд савлагдсан цайвар шаргал, шар хүрэн тунгалаг шингэн. 

Эмийн үйлдэл: Ханиадны шинж тэмдгийг намдаах(нус гоожих, хамар битүүрэх, найтаах, хоолой өвдөх, жихүүдэс хүрэх, халуурах, үе мөч өвдөх, толгой өвдөх, булчин өвдөх)  

Хэрэглэх арга:Насанд хүрэгчид 20мл-ээр өдөрт 3 удаа, хоолноос 30 минутын дараа ууна.  

Анхаарах зүйлс

1. Анхааруулга:

1) Өдөрт гурав буюу түүнээс олон удаа cогтууруулах ундаа тогтмол уудаг хүн, энэ эм болон бусад халуун бууруулах, өвдөлт намдаах эмийг хамт уух шаардлагатай бол эмч, эсвэл эм зүйчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Учир нь эдгээр хүмүүс энэ эмийг хэрэглэвэл элэг гэмтэх магадлалтай.

2) Ацетаминофеныг ууж буй өвчтөнүүдэд цочмог эксантематозын пустулоз, Стивенс-Жонсоны хам шинж (SJS), эпидермисийн хорт үхжил (TEN) зэрэг арьсны ноцтой, ерөнхий урвалууд маш ховор тохиолдож байсан бөгөөд арьсны ноцтой урвалууд нь үхэлд ч хүргэж болзошгүй юм. Тиймээс хэрэглэгчид арьсны эдгээр ноцтой шинж тэмдгүүдийн талаар бүрэн мэдээлэлтэй байх ёстой бөгөөд эмийг хэрэглэсний дараа арьсны тууралт эсвэл хэт мэдрэг байдлын бусад шинж тэмдэг илэрвэл хэрэглэхээ даруй зогсоох хэрэгтэй.

3) Энэ эм нь ацетаминофен агуулдаг. Ацетаминофений хоногийн дээд тунг 4,000 мг-аас хэтрүүлэх нь элэг гэмтээж болзошгүй тул эмийн хоногийн дээд тунг 4,000 мг-аас хэтрүүлж, эсвэл ацетаминофен агуулсан бусад эмтэй хамт хэрэглэж болохгүй.

2. Энэ эмийг дараах хүмүүс хэрэглэж болохгүй:

1) Энэ эм болон түүний найрлага дахь аль нэг бүрэлдхүүнд хэт мэдрэг хүмүүс, мөн өмнө нь энэ эмээс хамаарсан харшлын урвалын түүхтэй хүмүүс,
2) Өмнө нь энэ эм болон бусад халуун бууруулах, өвдөлт намдаах эм, ханиадны эм хэрэглэж байхдаа уг эм, эсвэл түүний найрлагаас хамааран гуурсан хоолойн  багтраа үүссэн хүмүүс, 
3) 3 сар хүртэлх насны нярай(шинэ төрсөн нярайд) хүүхэд,
4) Антидепрессант, антипсихотик, сэтгэл санаа тогтворжуулагч, паркинсоны эсрэг эм гэх мэт моноаминооксидаза ферментийг дарангуйлах эм ууж байгаа хүмүүс, эсвэл эдгээр эмийг хэрэглэхээ зогсоосноос хойш 2 долоо хоногийн дотор ууж болохгүй.
3. Энэ эмийг дараах эмүүдтэй хамт хэрэглэж болохгүй: 
Цэр ховхлох болон ханиалга намдааж цэр ховхлох хавсарсан үйлдэлтэй эм, бусад ханиадны эм, халуун бууруулах өвдөлт намдаах, тайвшруулах, гистамины эсрэг болон хамрын үрэвсэлд дотуур ууж хэрэглэх эм, онгоц, машин, галт тэрэг, далайн хөдөлгөөнд хэт мэдрэг үед хэрэглэх эм, харшлын эм.
 4. Дараах өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэнэ. Үүнд:
1) Энэ эм нь натрийн бисульфит агуулдаг тул сульфитын анафилаксийн шок зэрэг харшлын урвал үүсгэж болзошгүй бөгөөд зарим хэт мэдрэмтгий өвчтөнд амь насанд аюул учруулах эсвэл хүнд хэлбэрийн багтрааг үүсгэх эрсдэлтэй. Сульфитын хэт мэдрэмтгий байдлын давтамж нь нийт хүн амын дунд тодорхойгүй боловч маш ховор тохиолддог байна. Харин, багтраа өвчтэй хүмүүст сульфитын мэдрэмтгий байдал нь энэ өвчнөөр өвдөөгүй хүмүүсээс илүү олон тохиолдох магадлалтай болохыг судалгаагаар тогтоожээ.
2) Энэ эм нь сахарын карамель агуулсан тул энэ найрлагад хэт мэдрэг эсвэл өмнө нь харшлын түүхтэй өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. 
 5. Энэ эмийг хэрэглэхээс өмнө дараах хүмүүс эмч, шүдний эмч, эм зүйчээс заавал зөвлөгөө авах хэрэгтэй:
1) Салхин цэцэг, томуугийн халдвартай буюу эдгээр халдварын сэжиг бүхий нярай (шинэ төрсөн нярай) болон 15-аас доош насны хүүхдүүд (хэрэв танд ховор боловч ноцтой өвчин болох Рэйгийн хам шинжийн эрт үеийн шинж тэмдэг байж болзошгүй дотор муухайрах, бөөлжих шинж тэмдэг болон зан үйлийн өөрчлөлт илэрсэн бол эмчид хандаарай), 
2) Эцэг эх, ах эгч дүүс нь чонон хөрвөс, дерматит, гуурсан хоолойн багтраа, харшлын ринит, мигрень, хүнсний харшил гэх мэт өвчнөөр өвчилдөг хүмүүс, 
3) Харшлын шинж тэмдэг илэрч байсан хүмүүс (жишээ нь: халуурах, тууралт, үе мөч өвдөх, багтраа, загатнаа гэх мэт), 
4) Элэг, бөөрний өвчин, зүрхний өвчин, бамбай булчирхайн өвчин, чихрийн шижин, цусны даралт ихсэх, ходоод, арван хоёр гэдэсний шархлаа, глауком (нүд өвдөх, бүдэг хараа гэх мэт) өвчтэй хүмүүс, шээхэд хүндрэлтэй хүмүүс, өндөр настан, бие султай эсвэл өндөр халуурсан хүмүүс, 
5) Цээж гашуун оргих, ходоодны гарах хэсгийн үрэвсэл, ходоод өвдөх зэрэг ходоод гэдэсний замын байнгын болон дахилтат хямралтай, шархлаа, цус алдалттай хүмүүс,
6) Жирэмсэн болон жирэмсэн байж магадгүй эмэгтэйчүүд, хөхүүл эмэгтэйчүүд, 
7) Эмч, шүдний эмчийн хяналтанд байгаа хүмүүс (чихрийн шижин, тулай, үе мөчний үрэвсэл болон цусны бүлэгнэлтийн эсрэг эм, стероид гэх мэт бусад эм хэрэглэж байгаа хүмүүс), 
8) Дараах ханиалгатай хүмүүс: тамхи татах, багтраа, архаг бронхит, эмфизем эсвэл хэт их цэртэй ханиалгах; 1 долоо хоногоос дээш хугацаагаар үргэлжилдэг эсвэл дахилттай ханиалга; архаг ханиалга; халуурах, туурах эсвэл байнгын толгой өвдөх үед ханиалгах. 
6. Дараах тохиолдолд эмийг уухаа зогсоож, эмч, шүдний эмч, эм зүйчээс заавал зөвлөгөө авах хэрэгтэй:
1) Энэ эмийг хэрэглэсний улмаас дараах шинж тэмдэг илэрвэл: тууралт/улайлт (бөглөрөл, улайлт), загатнах, дотор муухайрах, бөөлжих, хоолны дуршил буурах, өтгөн хатах, хавагнах, шээхэд хүндрэлтэй байх, цангах (байнгын эсвэл хүнд), толгой эргэх, түгших, чичрэх, нойргүйдэх,
2) Энэ эмийг хэрэглэсэний дараа маш ховор тохиолдолд: 
 Шок (анафилакс): Энэ эмийг хэрэглэсний дараа арьс цонхийх, гар хөл хөрөх, хүйтэн хөлс гарах, амьсгал давчдах, эсвэл чонон хөрвөс, хаван, цээж хорсох гэх мэт шинж тэмдэг маш ховор илэрч болно,
 Нүдний салст бүрхүүлийн эмгэг(Стивенс-Жонсоны хам шинж), эпидермисийн хорт үхжил (Лайелл хам шинж): өндөр халуурах, туурах, улайх (амьсгалын замд бөглөрөл үүссэний улмаас улайх), арьс, амны хэсэгт түлэгдлээс үүссэн мэт цэврүү бий болох, эсвэл нүдний салст бүрхэвч дээр цэврүү гарах зэрэг хүнд хэлбэрийн шинж тэмдэг дагалдаж болзошгүй,
 Багтраа, 
 Элэгний үйл ажиллагаа алдагдах: бие ерөнхийдөө хямрах,  шарлалт үүсэх (арьс, нүдний цагаан хэсэг шарлах) шинж тэмдэг тохиолдож болно, 
 Уушгины хатгалгаа: ханиалгах, амьсгал давчдах, халуурах гэх мэт шинж тэмдэг илэрнч болно.
3) Дээрх шинж тэмдэг 5-6 өдөрт арилахгүй бол нэн даруй эмчид хандана.
7. Эмийг хэрэглэх үед анхаарах бусад зүйлс:
1) Хэрэглэх зааварт заагдсан хэрэглэх арга, тунг баримтал. 
2) Хэт удаан хугацаагаар үргэлжлүүлэн хэрэглэж болохгүй. 
3) Энэ эмийг ууж байхдаа архи, согтууруулах ундааны зүйл ууж болохгүй. 
4) Энэ эмийг хэрэглэх үед нойрмоглох шинж тэмдэг илэрч болзошгүй тул машин жолоодох, машин механизм ажиллахаас зайлсхий. 
5) Барбитурат, гурван цагирагт антидепрессант, согтууруулах ундаа хэрэглэдэг өвчтөнүүдэд ацетаминофений хувиралд орох чадвар буурснаас болж цусны сийвэн дэх  эмийн хагас задралын хугацаа уртасдаг.
6) Амт оруулагчаар сахарин агуулсан.
 8. Хадгалалт:
1) Хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгална. 
2) Нарны шууд тусгалаас хамгаалсан, чийгшил багатай, сэрүүн газар хадгална. 
3)Эмийг буруу ашиглахаас сэргийлэх, чанарыг хадгалахын тулд өөр саванд шилжүүлэн савлаж болохгүй. 
Хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хэрхэн үзэх вэ?
·         Та энэ эмийн хэрэглэх зааврыг хянан хэлэлцсэн (2022-06-28) өдрөөс хойш шинэчлэгдсэн өөрчлөлтийг (www.dapharm.com) вэбсайтаас үзэх боломжтой. 
·          Эмийг авахдаа хугацаа дууссан, гэмтсэн бүтээгдэхүүнийг худалдан авсан газраа сольж болно. 
     Лавлах утас: Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн баг: 080-920-2002
 ·         Гаж нөлөөг мэдээлэх, гэмтсэн бүтээгдхүүний талаар гомдол гаргах бол: 1644-6223 (Солонгос улсын эмийн аюулгүй байдал болон Эрсдэлийн удирдлагын хүрээлэн), 
·         Гомдол барагдуулах, өргөдөл гаргах тусгай дугаар: 14-3330. Энэ нь эмийн савлалт дээр бичигдсэн болно.
 Хадгалалт: 
Тасалгааны температурт (1-30°C) агаар нэвтрэхгүй саванд хадгална. 
Үйлдвэрлэгч: Донг-A Фарм төв байр: 64, Чонхо-даеро, Дундэмун-гу, Сөүл үйлдвэр: 200-23 (1,2А, 4А) давхарт), Бэксеокгонгдан-1, Сиёобук-гу,  Чонан-си, Чунчоннам-до.